Help
Calculate
FAQ
News
Цар тахлын нөлөөнд өртсөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Рио Тинто, Инвескортой хамтран дэмжинэ
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2021/08/26
Цар тахлын нөлөөнд өртсөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Рио Тинто, Инвескортой хамтран дэмжинэ
    Монгол Улс, Улаанбаатар хот – Ковид-19 цар тахлын үед Монгол улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, бичил, жижиг, дунд бизнес болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Рио Тинтогийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, Инвескор санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар гарын үсэг зурлаа.
Ковид-19 цар тахлын үед Рио Тинто групп үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахын тулд тус, дэм болж ажилласаар ирсэн. Төслийн дараагийн шатанд Монгол улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр Ковид-19 цар тахлын эсрэг сайн дурын сангаас 2.9 тэрбум буюу 1 сая ам.долларын эх үүсвэрээр бичил, жижиг, дунд бизнес болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

    Мөн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцож, ‘‘Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа. Тэдний дийлэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ‘‘Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх’’ цогц төлөвлөгөөний хүрээнд 2 их наяд төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажлын байраа хадгалахад зориулж олгоод байгаа.’’ гэлээ.

    ‘‘Эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний бизнесийн тогтвортой үйл ажиллагаагаа хадгалж үлдэхэд энэхүү хөтөлбөр бага ч атугай тус дэм болж, хэрэгтэй хүндээ, зөв цагт нь нүдээ олсон тусламж дэмжлэг болж чадна гэж найдаж байна. ‘‘Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал’’ гэж Монголчууд ярьдаг шүү дээ.’’ хэмээн Рио Тинто группийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал хэлсэн юм.

    ‘‘Эдийн засгийн идэвхжил хумигдмал байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч болсон Рио Тинтогийн санаачлагд нэгдэн, энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсондоо баяртай байна. Бид хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тодорхой хувийг санхүүжиж, 3 жилийн турш бизнес эрхлэгчдээ чадавхжуулах цогц сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллах болно.’’ гэж Инвескор санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан мэдээллээ.

    Хөтөлбөрийн санхүүжилтийг 2021.09.15 өдрөөс эхлэн олгох бөгөөд цахим зээлийн хүсэлтийг Инвескор санхүүгийн байгууллага нь 2021.08.30-ны өдрөөс эхлэн Покет зээлийн аппликешнаар дамжуулан хүлээн авах болно
Other news
  • General news • 2020/10/01

    “Investor NBFI” JSC aims to maintain the quality of its loan portfolio for the rest of the year.

  • General news • 2020/04/10

    “Invescore NBFI” JCS organized its regular shareholders meeting.

  • General news • 2021/4/28

    “Invescor NBFI” JSC has started the introduction of ISO 9001 International Standard.

  • General news • 2019/05/22

    Open securities introduction successfully completed.

  • General news • 2019/12/22

    Entrepreneur 2019: Awarded for best NBFI