Help
Calculate
FAQ
News
“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ ОЛОН УЛСЫН РЕЙТИНГЭЭ “Α” БОЛГОН АХИУЛЛАА
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2022/09/16
“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ ОЛОН УЛСЫН РЕЙТИНГЭЭ “Α” БОЛГОН АХИУЛЛАА
    Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч “Инвескор ББСБ” ХК нь олон улсын “MicroFinanza Rating” SRL байгууллагаас аваад байсан “A-“ үнэлгээгээ “A” болгож ахиуллаа. Үнэлгээг тогтоосон суурь хүчин зүйлүүд нь “Инвескор ББСБ” ХК-ийн олон улсын жишигт нийцсэн компанийн засаглал, стратеги, зээлийн багцын чанар, үйл ажиллагаа, систем, санхүүгийн төлөв байдал зэрэг юм.

    “A” рейтинг нь Монгол улсын санхүүгийн байгууллагууд дундаа хамгийн өндөр үнэлгээ бөгөөд 2010 оноос хойш “Institutional Rating” үнэлгээ хийлгэсэн 500 гаруй банк санхүүгийн байгууллагуудаас ердөө 10 нь “А” үнэлгээ авч чаджээ.

    Тус үнэлгээ нь “Инвескор ББСБ” ХК-ийн гадаад зах зээлээс эх үүсвэр татах болон хөрөнгө оруулагч нартай түншлэлээ идэвхжүүлэх үйл ажиллагаанд томоохон давуу тал болж байна. “MicroFinanza Rating” SRL нь банк, санхүүгийн байгууллагуудын урт хугацааны тогтвортой байдлын үнэлгээ болон зээлжих зэрэглэлийг тогтоодог дэлхийд тэргүүлэгч агентлаг бөгөөд 2000 оноос хойш дэлхийн 100 гаруй орны, 2000 гаруй санхүүгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ.
 
Other news
  • General news • 2020/10/01

    “Investor NBFI” JSC aims to maintain the quality of its loan portfolio for the rest of the year.

  • General news • 2019/05/22

    Open securities introduction successfully completed.

  • General news • 2020/04/10

    “Invescore NBFI” JCS organized its regular shareholders meeting.

  • General news • 2021/4/28

    “Invescor NBFI” JSC has started the introduction of ISO 9001 International Standard.

  • General news • 2019/12/22

    Entrepreneur 2019: Awarded for best NBFI