Ажилтантай

“Инвескор” Санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Одоогоор Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 15 салбар, Эрдэнэт хотод 1 салбар, Япон болон Киргиз улсуудад салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
+200
+123,000,000
Ажилтны санаачилсан төслүүдэд оруулсан нийт хөрөнгө оруулалтын дүн
+90
Нийт зарцуулсан сургалтын цаг
+123,000,000
Ажилтны карьер хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын дүн
БИЗНЕСИЙН ЗАРЧИМ

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид харилцагчиддаа санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, хариуцлагатай санхүүгийн дэмжигч нь байх болно.
АЛСЫН ХАРАА
Бид хөгжиж буй улсуудын бичил санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хариуцлагатай санхүүг бий болгоно.
ҮНЭТ ЗҮЙЛС

Хариуцлага
Хийсэн ажилдаа эзэн болж, бусдын өмнө хариуцлагаа ухамсарлан, ёс зүйтэй, зарчимч, шударгаар ажиллахыг зорьдог.

Хайгуул
Одоо байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, үргэлж шинэ орон зай, шинэ арга барил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэн хайх хүсэл, тэмүүлэл биднийг урагшлуулдаг

Хамтын ажиллагаа
Хүн бүр давуу болон сул талуудтай. Тиймээс бид нэгэндээ итгэж, сэтгэл, санаа, гар нийлж хамтарч ажиллах, хамтаар амжилтанд хүрэхийг чухалчилдаг.

Хурд
Хором тутамд өөрчлөгдөж буй бизнес орчин, технологийн хувьсгал, санхүүгийн салбарын өрсөлдөөн дунд бидний шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа маань өндөр хурдтай ажиллахыг шаарддаг
ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүгийн зөвлөгөө
Жижиг дунд бизнесүүдэд зориулсан санхүүгийн удирдлагын зөвлөгөө мэдээлэл өгөх.

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх.

Факторинг
Жижиг дунд бизнесүүдэд мөнгөн урсгал сайжруулах авлага санхүүжүүлэх үйлчилгээ үзүүлэх.

Төлбөрийн баталгаа гаргах
Тендерт оролцох, банкнаас зээл авах, төсөл хөтөлбөрт хамрагдахад хөрөнгийн баталгаа гаргах.

Аллианс хөтөлбөр
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ББСБ нарыг дэмжих хөтөлбөр
БҮТЭЦ

АМЖИЛТ
1 сар , 2016
Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч 6 салбартайгаар үйл ажиллагаа эхэлсэн.
1 сар , 2017
Автомашин, бизнесийн шугам, кредит карт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
5 сар , 2017
Чингэлтэй дүүргийн 2017 оны Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарав.
12 сар , 2017
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын "2017 оны Онцлох энтрепренер" шагналыг хүртлээ.
12 сар , 2017
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2017 оны Шилдэг хөрөнгө оруулагч ББСБ" шагналыг хүртлээ.
3 сар , 2018
Мэдээлэл технологийн "Invescore AI Lab" компанийг үүсгэн байгуулсан.
6 сар , 2018
Автомашин худалдааны цахим вебсайт "Zarlaa.mn"-ийг байгуулсан.
10 сар , 2018
"ХУР" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны ББСБ болсон.
11 сар , 2018
"Smart LOS" системийг боловсруулсан.
12 сар , 2018
Хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн үнэлгээний систем боловсруулсан.
12 сар , 2018
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын "2018 оны Онцлох энтрепренер" шагналыг хүртлээ.
12 сар , 2018
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2018 оны Шилдийн шилдэг ББСБ" шагналыг хүртлээ.
3 сар , 2019
"Инвескор Хэтэвч" финтек ББСБ-г байгуулсан.
5 сар , 2019
Forber Mongolia Awards 2019 "Үйлчилгээний шилдэг байгууллага"-аар шалгарав.
5 сар , 2019
Чингэлтэй дүүргийн 2019 оны ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарав.
6 сар , 2019
Монголын хөрөнгийн биржид "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцаа бүртгүүлсэн.
7 сар , 2019
Үйл ажиллагаагаа тэлж Эрдэнэт хотод салбартай болсон.
1 сар , 2020
Киргиз улсад охин компаниа байгуулсан.
1 сар , 2020
POCKET шинэ бүтээгдэхүүнийг гаргасан.
1 сар , 2020
Үндсэн бүртгэлийн системээ шинэчилсэн.
4 сар , 2020
Хаалттай бонд гаргасан.
9 сар , 2020
Аллианс хөтөлбөрийг эхлүүлсэн.
10 сар , 2020
Киоск үйлчилгээг нэвтрүүлсэн.
11 сар , 2020
Цахим мөнгөний зөвшөөрөл авсан.
12 сар , 2020
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2020 оны Шилдэг хөрөнгө оруулагч ББСБ" шагналыг хүртлээ.
4 сар , 2021
2020 оны цэвэр ашгаас 10 хувийг хувь эзэмшигчдэдээ хуваарилсан ба нэгж хувьцаанд 17 төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан.
5 сар , 2021
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг МХБ дээр гарган арилжаалж 20 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөр хэрэгжүүлсэн
8 сар , 2021
Инвескор санхүүгийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд “Токио-2020” Олимпын Алтан ивээн тэтгэгчээр ажилласан.
8 сар , 2021
Бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр “Рио Тинто 2021 Монгол” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн.
9 сар , 2021
Олон улсын “MicroFinanza Rating” SRL байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр А- High үнэлгээ авсан
12 сар , 2021
3 сая ам.долларын эх үүсвэр “Enabling Micro Finance Fund” -аас татан төвлөрүүлсэн байна.
4 сар , 2022
ISO 9001:2015, ISO 27001:2013 олон улсын сертификаттай боллоо.
6 сар , 2022
Санхүүгийн Зохицуулах Хорооноос Нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авч анхдагч арилжааны захиалга 100.41%-ийн амжилттай биелсэн
9 сар , 2022
Олон улсын “MicroFinanza Rating” SRL байгууллагаас аваад байсан “A-“ үнэлгээгээ “A” болгон ахиулж, Монгол улсдаа анхдагч боллоо.
11 сар , 2022
Нийгмийн хариуцлагын хүрээнд Катар 2023 Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан.
12 сар , 2022
“Инвескор Бонд 2.0” нэртэй 50 тэрбум төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны зах зээлд нийлүүлсэн
12 сар , 2022
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны "Банк бус Санхүүгийн байгууллагын ЭНТРЕПРЕНЕР" шагналын эзэн болсон.
2 сар , 2023
Монгол улсын Тогтвортой санхүүжилтын зарчмуудыг баримтлан, Байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоог бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.
2 сар , 2023
Олон улсын (ОУ) хөгжлийн санхүүгийн байгууллага болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас 5.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээг байгууллаа.