Та зээл авсан салбартайгаа холбогдож, өөрийн бүртгэлтэй цахим шуудангаар дамжуулан НӨАТ-ын сугалааны баримтаа авах боломжтой.
Сайн байна уу? Та https://www.facebook.com/InvescoreCapital фэйсбүүк хуудасруу хандан мэдээлэл аваарай.
Та хамтран ажиллах саналаа info@invescore.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Манай компаниас авч байсан зээлийн түүхээс хамаарч зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлж, зээлийн хэмжээг ихэсгэх боломжтой.
Болно, манай ББСБ-ын шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Болно, тухайн салбарын харьяалагдаж буй хотод харьяалагдах иргэнээр батлан даалгуулах шаардлагатай.
Болно, манай ББСБ-ын шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Уучлаарай, яг одоогоор манай ББСБ кредит карт олгохгүй байгаа. Кредит карт олгож эхлэх үед цахим хаягаараа дамжуулан мэдэгдэх болно.
Болно, Та баталгаажсан гэрээний хуулбараа авах бол зээл авсан салбартайгаа холбогдож, цахим шуудангаар авч болно.
Болно, та зээл авсан салбартайгаа холбогдож, цахим шуудангаар дамжуулан авч болно.
Болно, та зээл авсан салбартайгаа холбогдож, цахим шуудангаар дамжуулан явуулж болно.
Та манай вебсайт дээр байрлах "ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ" цэс дээр дарж орох боломжтой.
Шаардлагагүй, Таны орлого дансны хуулгаар баталгаажиж байхад болно.
Давхар зээл авах боломжтой. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн төлөлт хийх боломжтой байх хэрэгтэй.
Та манай өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой ба албан бичиг авах хүсэлттэй ирэх шаардлагатай. Зөвхөн үндсэн зээлдэгч өөрийн биеэр ирэх шаардлагатай.
Та зөвхөн тухайн эдийн засагчийн ажиллаж буй салбартай холбогдох боломжтой.
Зээлийн судалгаа 1-2 хоногт хийгдэх ба таны авч буй зээлийн төрөл, бичиг баримтын бүрдлээс хамаарч өөрчлөгдөж болно.
Таны иргэний үнэмлэх, Орлого тодорхойлох бичиг баримтууд (дансны хуулга, түрээсийн гэрээ, холбогдох гэрээ, хар дэвтэр), Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, гаалийн бичиг баримт, худалдах, худалдан авах гэрээ зэрэг шаардагдана
Барьцаа хөрөнгө нь харилцагчийн нэр дээр бүртгэлтэй байх, мөн өмнө нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваагүй байхыг шаардана.
Таны авч буй зээлийн төрлөөс хамаарах ба та барьцаалж болох хөрөнгийн төрлөө сонирхож буй зээлийн бүтээгдэхүүнээс харна уу.
Шуурхай зээлийн хувьд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний 60, бусад зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 70, тээврийн хэрэгслийн 60 хүртэлх хувьд зээлийн хэмжээг тооцож олгоно.
Барьцаа хөрөнгийн шинжээч биечлэн шалгаж, үнэлгээ гаргадаг бөгөөд тухайн үнэлгээний хэмжээгээр зээлийн эрх үүснэ.
Зөвхөн Pocket app-ыг ашиглан барьцаагүй зээл авах боломжтой.
Та зээлээ төлж дуусгасан байх шаардлагатай ба өөрт ойрхон салбар дээрээ очиж нэр шилжүүлэх албан бичиг авна.
Болохгүй, Заавал тухайн худалдан авсан үнийн дүнгээр шаардлагатай.
Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр шилжиж, жолоочийн хариуцлага болон хөрөнгийн даатгал хийгдсэн тохиолдолд машинаа унаад зээл авч болно.
Үгүй, Одоогоор зөвхөн гэрээтэй байгууллагын ажилчдад цалингийн зээл олгож байгаа.
Зөвхөн өмчлөх гэрчилгээтэй газрыг барьцаална.
Хашаа байшинг газрын хамт барьцаалж зээл олгоно.
Болно, та зээл авсан салбартайгаа холбогдож, цахим шуудангаар дамжуулан авч болно.
Үгүй, хүүг зээлийн үлдэгдлээс хоногоор тооцож төлнө.
Зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй.
Та манай өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой. Зөвхөн үндсэн зээлдэгч өөрийн биеэр байх шаардлагатай.
Та өөрийн "регистрийн дугаар"-ыг кирилл үсгээр, "гэрээний дугаар"-ыг латин үсгээр бичих шаардлагатай.
Жишээлбэл: "ОЮ99999999 L100200300"
Зээл эргэн төлөх дансны эзэмшигч: Инвескор ББСБ ХК
Зээл эргэн төлөх дансны дугаар:
Та зээл авсан салбартайгаа холбогдож, зээлийн төлөлт хийгдсэн эсэхийг шалгаж болно.
Харилцагч танд хөл хорионы дэглэмээс үүдэн ээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан бол доор холбоосоор дамжуулан зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй илгээнэ үү. Мөн та хүсэлтээ илгээсний дараа иргэний үнэмлэхийн урд тал, ард талын зураг болон иргэний үнэмлэхээ барьж авахуулсан өөрийн зургийг энэ чатаар илгээнэ үү.
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.5.2, 81.5.3 дахь заалтуудыг үндэслэн “Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НИЙТ ГИШҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, эрх зүй, программ хангамжийн мэргэжилтэй эсхүл хослон эзэмшсэн, 5 (тав)-аас дээш жил ажилласан ажлын дадлага, туршлагатай, магистрын зэрэг болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид давхар албан тушаал хашдаггүй;
Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан;
ХАРААТ БУС ГИШҮҮНД ТАВИГДАХ НЭМЭЛТ ШААРДЛАГА:
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;
Компанитай бизнесийн аливаа холбоогүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:
Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан бол;
Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял, шийтгэл хүлээж байсан бол.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл;
Эрхэлж буй ажил, мэргэжил, боловсрол, бусад ур чадваруудын талаарх мэдээлэл бүхий дэлгэрэнгүй анкет; /Анкетад 4х6 хэмжээтэй зураг наасан байх/
Боловсролын дипломын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны 09:30 цагаас эхлэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл “Инвескор ББСБ” ХК-ийн Төв оффист эсхүл secretary@invescore.mn хаягаар материал хүлээн авна.
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан шалгаруулалт хийж, урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг 2022 оны 07 дугаар сард болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин Тауэр-1, 13 давхар;
Холбогдох Утас: 77090077, 88103947
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017.04.21
Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ.
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/01/21
Шинэ салбар нээлээ
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/05/25
Ид шидийн оронд хандив өргөлөө.
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2018/01/11
Авто худалдааны цогцолборт шинэ салбар нээлээ.
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/07/07
Шинэ салбар нээлээ.