Тусламж
Тооцоолох
Түгээмэл асуулт
Мэдээ мэдээлэл
“Инвескор ББСБ” ХК нэмэлт хувьцаа гаргахаар боллоо
General news • 2022/06/10
“Инвескор ББСБ” ХК нэмэлт хувьцаа гаргахаар боллоо
Бид санхүү болон үйл ажиллагааны “ӨСӨЛТ”-ийн үр шимийг хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцах, үйлчилгээгээ дэлхийд “ТЭЛЭХ”, бизнес эрхлэгчдийн “АМЖИЛТ”-ын түүхийг бүтээх зорилгоор нэмэлт хувьцаагаа 2022 оны 6-р сарын 13-ны өдрөөс олон нийтэд санал болгож байгаа билээ.

Нэгж хувьцааны үнэ: 4,155₮ / Сүүлийн 60 хоногийн ЖХДҮ-ийг тогтоож 3% хямдруулан тооцов /
Санал болгож хувьцааны тоо ширхэг: 4,000,000 ширхэг
Нэмэлт хувьцааны эзлэх хувь: 5.28%

Бидний хувьд 2019 онд IPO хийснээс хойш 3 жилийн хугацаанд Pocket цахим зээлийн платформыг үүсгэж, дотооддоо 16 шинэ салбар, Бүгд Найрамдах Киргиз улсад 3 салбар нээж ухаалаг тогтвортой тэлэлтийг баримтлан ажилласаар байна. Мөн IPO хийх үеийн төлөвлөгөөг дараах байдлаар биелүүлснийг танилцуулж байна.
  • Зээл: 2023 онд зээлийн багцыг ₮205.4 тэрбум болсон байхаар төсөөлж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар зээлийн багцын хэмжээ ₮219 тэрбумд хүрсэн амжилттай байна.
  • Нийт хөрөнгө: Нийт хөрөнгийн хэмжээг энэ оны эцэст ₮196.4 тэрбум, ирэх онд ₮227.8 тэрбумд хүрэхээр төлөвлөж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар ₮260 тэрбумд хүрээд байна.  
  • Орлогын хэмжээ: Хүү, шимтгэлийн орлогыг өнгөрсөн онд ₮51.6 тэрбумд хүрнэ хэмээн төсөөлж байсан бол бодит байдалд ₮50 тэрбумд хүрсэн.
Нэмэлт хувьцааны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх /FPO/ үндсэн андеррайтераар "Голомт Капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа бол туслах андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.
 
Бусад мэдээ
  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017.04.21

    Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/01/21

    Шинэ салбар нээлээ

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/05/25

    Ид шидийн оронд хандив өргөлөө.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2018/01/11

    Авто худалдааны цогцолборт шинэ салбар нээлээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/07/07

    Шинэ салбар нээлээ.