Тусламж
Тооцоолох
Түгээмэл асуулт
Мэдээ мэдээлэл
“Инвескор Бонд 2.0 – Ухаалаг хөрөнгө оруулалт”
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2022/12/05
“Инвескор Бонд 2.0 – Ухаалаг хөрөнгө оруулалт”

Инвескор ББСБ ХК нь “Инвескор Бонд 2.0” нэртэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн өгөөжтэй, нийт 500,000 ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны зах зээлд зах зээлд нийлүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа.

Инвескор Бонд 2.0 нь танилцуулгад тусгасны дагуу өрийн хэрэгслийг 5 хэсэгчлэн арилжих ба эхний ээлжид 12-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 16-н хүртэл 100,000 ширхэг өрийн хэрэгсэл бүхий 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхэд бэлэн болсон байна.

Инвескор ББСБ ХК нь салбартаа Монгол улсдаа төдийгүй Төв азийн тэргүүлэгч байгууллагуудын нэг билээ. Тухайлбал Инвескор ББСБ ХК нь Киргизстан улсад 2 охин компанийн нийт 4 салбар нэгжтэйгээр идэвхтэй үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн тус байгууллага нь “MicroFinanza Rating” SRL олон улсын үнэлгээний байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр үнэлгээ болох “A” үнэлгээг авсан байгууллага юм.

 

Инвескор Бонд 2.0-д хөрөнгө оруулах шалтгаан

 

Өндөр өгөөж: 2022 оны байдлаар арилжааны банкуудын 12 сарын хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.6%-тай байгаа бол инфляцын түвшин улсын хэмжээнд 14,5% байна. Инвескор Бондын хувьд инфляцын түвшнээс өндөр өгөөжтэй буюу жилийн 18%-ийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Эрсдэл бага: Инвескор бонд 2.0 нь биржийн зах зээлээр дамжин санхүүжилтийг нээлттэй хүрээнд татан төвлөрүүлж байгаа бөгөөд бондын барьцаанд толгой компанийн эзэмшиж буй 71.5тэрбум төгрөгийн хувьцаа байгаа гэдгээрээ эргэн төлөлтийн эрсдэлийг багасгасан байна

Хүүгийн орлогын татварын хэмжээ: Монгол улсад хэрэгжиж буй хувь хүний албан татварын тухай хуульд зааснаар нийт хүүгийн орлогын дүнд 10%-иар тооцож, албан татвар ногдуулдаг. Харин Нээлттэй бондын хүрээнд нийт өгөөжийн дүнд 5%-ийн албан татвар ногдуулан тооцдогоороо давуу талтай юм.

Ухаалаг хөрөнгө оруулагч та энд дарж бондын дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөх заавартай танилцаарай.

Бусад мэдээ
  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017.04.21

    Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/01/21

    Шинэ салбар нээлээ

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/05/25

    Ид шидийн оронд хандив өргөлөө.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2018/01/11

    Авто худалдааны цогцолборт шинэ салбар нээлээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/07/07

    Шинэ салбар нээлээ.