Тусламж
Тооцоолох
Түгээмэл асуулт
Мэдээ мэдээлэл
Keikyu групп Инвескор Проперти компанитай хамтран ажиллахаар боллоо.
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2020/08/01
Keikyu групп Инвескор Проперти компанитай хамтран ажиллахаар боллоо.

Япон улсын Keikyu группийн үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан Rbank компани Улаанбаатар хотод байрлах Ambassador Residence үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулалт оруулж, Sub-Lease бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ нь тус группийн хувьд гадаадын зах зээлд хийж буй анхны үл хөдлөхийн Sub-Lease төсөл болох юм.

RBank нь цаашид Инвескор Проперти ХХК-тай хамтран Монголын Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд судалгаа хийж, үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломжийг судалж ажиллана. Keikyu групп нь 1898 онд байгуулагдсан бөгөөд Төмөр замын сүлжээ, дэд бүтэц, Нийтийн тээвэр, үл хөдлөх, зочид буудал, их дэлгүүрийн сүлжээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Японы нэр хүндтэй тэргүүлэх группуудын нэг юм.

Ambassador residence төслийн хувьд  Япон улсын Tecra компани барьж гүйцэтгэн, Инвескор проперти компани менежментийг нь хийж буй 62 айлын тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл юм.  Тус орон сууц нь хотын төвд байрлалтай, минималь амьдралын хэв маягыг шингээсэн, хүн төвт орон сууц гэсэн концептоор баригдаж ашиглалтад ороод байна.

Инвескор проперти компани нь Инвескор группийн охин компани бөгөөд, үл хөдлөх хөрөнгийн менежмент, борлуулалт, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг ба Япон чанарын үйлчилгээг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бусад мэдээ
  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017.04.21

    Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2018/01/11

    Авто худалдааны цогцолборт шинэ салбар нээлээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/05/25

    Ид шидийн оронд хандив өргөлөө.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/01/21

    Шинэ салбар нээлээ

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/07/07

    Шинэ салбар нээлээ.