Тусламж
Тооцоолох
Түгээмэл асуулт
Мэдээ мэдээлэл
“Инвескор ББСБ” ХК ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Ерөнхий мэдээ мэдээлэл • 2021/4/28
“Инвескор ББСБ” ХК ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

“ИНВЕСКОР ББСБ” ХК нь үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулахыг зорин ажиллаж байна. Бид үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр болсоныг эрхэм харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна.

ISO 9001 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?
ISO 9001 нь дэлхийн 178 орны 1064000 байгууллагад хэрэгжсэн байдаг ба удирдлагын тогтолцооны хамгийн түгээмэл стандарт юм.
Энэхүү стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгох, байгууллагын үйл ажиллагаа харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсэнээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой.

“ИНВЕСКОР ББСБ" ХК ISO 9001 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭНЭЭР:
• Харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээний чанараа сайжруулах;
• Харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн болон холбогдох хуулийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйчилгээг тууштай үзүүлэх чадвараа нэмэх;
• Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх;
• Урт удаан хугацаанд өрсөлдөхүйц хурдтай, ашигтай ажиллах;
• Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх;
• Чанарын удирдлагын тогтолцооны тогтоогдсон шаардлагуудад нийцсэн болохоо нотлон харуулах юм.

Бусад мэдээ
  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017.04.21

    Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2018/01/11

    Авто худалдааны цогцолборт шинэ салбар нээлээ.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/05/25

    Ид шидийн оронд хандив өргөлөө.

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/01/21

    Шинэ салбар нээлээ

  • Ерөнхий мэдээ мэдээлэл • 2017/07/07

    Шинэ салбар нээлээ.