“Хувийн мэдээлэл”
гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг.“Мэдээллийг цуглуулах”
гэж Таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг.“Мэдээлэл боловсруулах”
гэж Таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг.“Мэдээлэл ашиглах”
гэж Таны мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг.“Үйлчилгээ”
гэж Үйлчилгээний нөхцөлд болон Тусгай нөхцөлийн дагуу ББСБ-ын Танд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг.“Харилцагч”
гэж Вэб сайтаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг.“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа”
гэж МУТС-тэй тэмцэх хүрээнд Компаниас хэрэгжүүлж буй Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг.“Бүртгэлийн хаяг”
гэж Та вэб сайтаар дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, Харилцагчийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Харилцагч таних шалгуурын алхмыг хангасны үндсэн дээр үүссэн дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг.