Тогтвортой хөгжлийн бодлого
Байгаль орчин, нийгмийн бодлого
Инвескор ББСБ ХК нь өөрийн Зээлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд өндөр хор хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг бөгөөд "Cанхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт"-ыг олон улсын хамтрагч, түнш байгууллагуудын шаардлагын дагуу тухай бүр шинэчлэн дагаж мөрддөг. Түүнчлэн, харилцагчийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлон, үнэлж, бууруулах зорилгоор “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын журам” батлуулан зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаа
ТоС Холбоо нь 2021 оноос эхлэн Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөллийг үйл ажиллагаандаа нэгтгэн тогтвортой хөгжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгын хүрээнд санаачилга гарган ажиллаж байгаа билээ. Инвескор ББСБ нь энэхүү санаачилгыг дэмжин ТоС Холбооны үндсэн гишүүнээр нэгдэн орж, үйл ажиллагаандаа ТоС -ын 8 зарчмыг дэмжин, хэрэгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байна.
Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон бусад өргөн хүрээний хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах зорилгоор "НҮБ-ын Даян дэлхийн гэрээ" буюу UN Global Compact-д үүрэг, амлалт хүлээн нэгдэж тус гэрээний зарчмуудыг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаа, стратеги, соёлд тусган хэрэгжүүлэн ажиллахаа тунхагласан.
Энэхүү гэрээнд нэгдсэнээр Инвескор ББСБ нь хүний эрхийг дээдлэх, хөдөлмөр эрхлэлтийн зохистой орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, авлигал, хээл хахуулийн эсрэг тууштай үйл ажиллагаа явуулах гэсэн 4 үндсэн чиглэлээр 10 зарчмыг бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.
НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд одоогоор дэлхийн 160 гаруй орны 15,000 гаруй компаниуд нэгдэн хэрэгжүүлж буй дэлхийн хамгийн том тогтвортой байдлын санаачилга юм.
Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо
Инвескор ББСБ ХК нь өөрийн Зээлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд өндөр хор хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг бөгөөд "Cанхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалт"-ыг олон улсын хамтрагч, түнш байгууллагуудын шаардлагын дагуу тухай бүр шинэчлэн дагаж мөрддөг. Түүнчлэн, харилцагчийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлон, үнэлж, бууруулах зорилгоор “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын журам” батлуулан зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.
Жендерийн эрх тэгш байдлын бодлого
Инвескор ББСБ ХК нь ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажилтан бүр байгууллагын үйл ажиллагаанд эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Жендерийн эрх тэгш байдлын бодлого"-ыг батлуулан дотоод үйл ажиллагаанд баримтлах зарчмууд, бүтэц тогтолцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлсон.
Гомдол, санал хүлээн авах

Тайлагнал: Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр дүн, хэрэгжилтийг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороонд улирал бүр, Гүйцэтгэх Удирдлагын хороонд сар бүр тайлагнан ажиллаж байна.

Таны нэр
Утасны дугаар
Санал гомдол
Star
Star
Star
Star