IPO
2

IPO

“Инвескор ББСБ” ХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2019 онд өөрийн үнэт цаасыг гаргаж, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх зөвшөөрлийг авсан. Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болсоноороо онцлог бөгөөд үндсэн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байсан.

Компани нь 2019 онд нийт хувьцааныхаа 15% буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар олон нийтэд санал болгосон ба нийт санал болгосон хувьцааны 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад арилжаалсан. Хөрөнгө оруулагчид нийт 18.9 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлж, анхдагч зах зээлийн арилжаа нийлүүлэлтээсээ давж амжилттай хаагдсан билээ.

“Инвескор ББСБ” ХК нь 2019 онд анх Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар самбарт бүртгүүлж байсан бол түүнээс хойш 2020 онд ТОП 20 аж ахуйн нэгжид багтах болж, 2021 оноос хойш санхүүгийн тайлан, хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээ, ашигт ажиллагаа зэрэг шалгуурын дагуу тогтмол нэгдүгээр самбарт жагсаж байна.

Star
Star
Star
Star