Боломж, сорилт
Star

Ажилтнууддаа ажлын туршлагаа баяжуулан байгууллага дотроо хөндлөн болон босоо чиглэлд хөрвөж ажиллах боломжийг хамгийн түрүүнд олгодог.

Т.Өлзий-Орших

Салбарын захирал

Миний бие анх 2019 онд Авто цогцолбор салбарын Зээлийн эдийн засагчаар Инвескорын ажлын гараагаа эхэлж байлаа. Жил гарангийн дараа Баянзүрх салбарын Зээлийн ахлах эдийн засагчаар томилогдож байсан ба энэ хугацаанд чадварлаг удирдлагуудаасаа зөв зүйтэй чиглүүлэг авч, шинийг эрэлхийлсэн залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж, тэдгээрээс суралцаж, туршлага хуримтлуулсаар хоёр жилийн өмнөөс Яармаг салбарын захирал болон албан тушаал дэвшин ажиллаж байна.Манай байгууллага ажилтан бүрийн оролцоог чухалчилж үзэхээс гадна хувь хүний хөгжил талаас нь ямагт дэмжихэд нээлттэй байдгаараа онцлог гэж боддог. Ийм дотоод соёлтой байгууллагад ажиллаж байгаа нь миний хувьд илүү өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцаж, сорилтыг амжилттай даван туулж, ажлын үр дүнгээ сайнаар үнэлүүлж, улмаар карьерын хувьд өсөлт хийх боломжийг олгосон гэж хардаг.Цаашид энэ хандлагаараа илүү олон залуустай баг болон ажиллаж олон улсын байгууллагын нэг хэсэг болж компанийнхаа үнэ цэнтэй ажилтан байж, хувь нэмрээ оруулан ажиллахыг хүсэж байна. Зөв хандлагатай, ажилдаа хариуцлагатай байдаг хэн бүхэнд карьерын зам нээлттэй тул бидний нэг болж хамтран ажиллахыг урьж байна.

Star

Төв Азийн зах зээл дээр ажиллан туршлага хуримтлуулах боломж:

Киргиз улсад салбар нээгээд гурван жил болж байна. Казакстан улсад тусгай зөвшөөрлөө аваад багаа бүрдүүлээд тун удахгүй үйл ажиллагаа эхлэх гэж байна. Төв Азийн зах зээл хариуцсан нэгжид ажиллаж зах зээлийн онцлог, бизнесийн орчны талаар туршлагатай болох бүрэн боломжтой.

Ц.Уянга

Төв Азийн зах зээл хариуцсан бизнес менежер

Би 2022 оноос хойш компанидаа Гадаад зах зээл хариуцсан менежерээр ажиллаж байна. Инвескор ББСБ ХК нь Киргизстан, Казахстан, Узбекистан гэсэн улсуудад өөрийн охин компаниудаа нээсэн ба эдгээрээс эхний компаниуд нь тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөр улсад компаниа төлөөлөн ажиллана гэдэг маш их хариуцлага болоод нэр төрийн хэрэг юм.Гадаад улс руу хөрөнгө оруулагч болж гарахдаа Монгол Улсынхаа санхүүгийн салбарт эзэлсэн байр суурь, хуримтлуулсан туршлага, олон улсын санхүүгийн байгууллагуудтай тогтоосон харилцаагаа экспорт хийх төдийгүй, хөрөнгө оруулагчийн хувиар богино хугацааны, өндөр ашиг олохыг урьтал болголгүй анхнаасаа тухайн улсын санхүүгийн зах зээлд үнэ цэнийг бүтээх зорилго тавин ажиллаж эхэлсэн. Энэ нь миний хувьд Монголын Инвескороос томилогдсон ажилтан, Монгол хүн, санхүүч гээд бүхий л утгаар маш том боломж мөн эсрэгээрээ сорилтуудтай нүүр тулахад хүргэсэн. 2 жилийн турш тогтмол Киргизстан улсад суурьшин ажиллах, Төв банкны хяналт шалгалтыг багаараа хамтдаа даван туулах, Киргизстан, Казахстан, Узбекистан улсуудад зохион байгуулагдсан олон улсын форумд оролцож мэдлэгээ тэлэх, бизнесийн олон хамтрагч, түншүүдтэй болох гээд завгүй ажилласаар, цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Эргээд харахад завгүй байх тусмаа илүү хурдан хөгжиж, суралцаж, туршлагажсан байна. Ийм боломжийг олгосон Инвескор компанитай ажил, амьдралаа холбосондоо баяртай байдаг.  Бид үйл ажиллагаагаа Олон Улсын зах зээлд тэлэх стратеги баримталж байгаа ба бидэнтэй нэгдсэн ажилтан бүр гадаад зах зээлд очиж ажиллах боломжтой юм. Манай багт нэгдэж, Төв Азийн зах зээлд ажиллан туршлага хуримтлуулахад үргэлж нээлттэй шүү

Star

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Эксперт болох боломж

Ажиллаж байгаа мэргэжлийнхээ дагуу олон улсын эксперт болж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификат авахыг байгууллагаас бүрэн дэмждэг.

Ц.Мөнх-Эрдэнэ

Санхүүгийн ахлах менежер

Миний хувьд 2021 онд Мэргэшсэн санхүүгийн шинжээч буюу Chartered financial analyst (CFA) цол горилох шалгалтын 2-р түвшинд тэнцээд, байгууллагын санхүү удирдлагын чиглэлээр ажиллах хүсэлт сонирхолтой байсан тул Инвескор ББСБ ХК-н Санхүүгийн менежер ажлын байрыг сонгон ажилд орж байсан. Аливаа байгууллагын санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой, хариуцлагатай чиг үүрэг байдаг. Тухайн компанийн алсын хараа, өсөлт, стратеги, хүний нөөцийн чадавх зэргээс шалтгаалж санхүүгийн менежерийн ажил хэр сорилттой, сонирхолтой байх нь хамаарна. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжсөн зах зээлүүдийн нэвтрүүлж, сайн туршлага болгож чадсан томоохон эх үүсвэр татах сувгуудыг ашиглан эх үүсвэр татаж, үйл ажиллагаагаа тэлсээр ирсэн нь нэг талдаа маш их сорилттой хэдий ч сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг надад олгосон гэж боддог. Хуримтлуулж буй туршлага маань хувь хүний мэргэжлийн өсөлтөд шууд нөлөөлдөг учраас ажилдаа маш сэтгэл хангалуун байдаг. Инвескор ББСБ ХК нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэхдээ Монголын хөрөнгийн болон мөнгөний зах зээлд хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг байдаг нь мөн гадны нөлөөллийн сангуудтай хамтын ажиллагаагаа тогтмол өргөжүүлж ирсэн нь санхүүгийн менежерийн ажлыг урт хугацаанд улам сорилттой, сонирхолтой болгосоор байна. 2023 онд CFA цол горилох шалгалтын 3 түвшинд тэнцээд цол горилох боломжтой болсон нь сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэх боломж гарсны илрэл юм даа.

Star
Star
Star
Star