ТоС Холбоо нь 2021 оноос эхлэн Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөллийг үйл ажиллагаандаа нэгтгэн тогтвортой хөгжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгын хүрээнд санаачилга гарган ажиллаж байгаа билээ. Инвескор ББСБ нь энэхүү санаачилгыг дэмжин ТоС Холбооны үндсэн гишүүнээр нэгдэн орж, үйл ажиллагаандаа ТоС -ын 8 зарчмыг дэмжин, хэрэгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байна.
'Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон бусад өргөн хүрээний хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах зорилгоор 'НҮБ-ын Даян дэлхийн гэрээ' буюу UN Global Compact-д үүрэг, амлалт хүлээн нэгдэж тус гэрээний зарчмуудыг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаа, стратеги, соёлд тусган хэрэгжүүлэн ажиллахаа тунхагласан.
Энэхүү гэрээнд нэгдсэнээр Инвескор ББСБ нь хүний эрхийг дээдлэх, хөдөлмөр эрхлэлтийн зохистой орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, авлигал, хээл хахуулийн эсрэг тууштай үйл ажиллагаа явуулах гэсэн 4 үндсэн чиглэлээр 10 зарчмыг бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.
НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд одоогоор дэлхийн 160 гаруй орны 15,000 гаруй компаниуд нэгдэн хэрэгжүүлж буй дэлхийн хамгийн том тогтвортой байдлын санаачилга юм.