FPO

Инвескор ББСБ ХК нь гаргасан амжилтаа ахиулж, бизнес төлөвлөгөөгөөр баталсан зорилтоо биелүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос нэмж хувьцаа гаргахыг даалгасан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 70 тоот тогтоолын биелэлтийг хангаж, олон нийтийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд зарласан хувьцааны хэмжээнд багтаан нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн.

Компани 4,016,363 ширхэг нэмэлт хувьцаагаа тус бүр нь 4,155 төгрөгийн үнээр олон нийтэд санал болгож, 16.7 тэрбум төгрөгийг 100 хувийн амжилттайгаар татан төвлөрүүлсэн. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хувийг компанийн дунд хугацааны стратеги төлөвлөлтийн дагуу Киргиз улс болон Казахстан улс дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зарцуулж, 70 хувийг дотоод зах зээл дэх зээлийн багцыг нэмэгдүүлж үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 100% зориулалтын дагуу зарцуулж байна.

Star
Star
Star
Star